Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“ҮНЭЛЖ БАРШГҮЙ ӨВ СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

2026.02.03
77 үзсэн
“Монголын Сайхан бичигтэн” уралдааны 4 удаагийн тэргүүн байрын шагналт Ж.Гэрэлмаа, Хуйлмал Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч Ж.Эрхэмсайхан багш нарын хамтарсан “Үнэлж баршгүй Өв соёл” үзэсгэлэн Дархан хотын Музейд дэлгэгдлээ. Сэлэнгэ аймгийн 1-р сургуулийн багш Ж.Гэрэлмаа үндэсний монгол бичиг, хэл соёл, уламжлалт уран шаглааг даалин, малгай, бүс зэрэг үндэсний хувцас хэрэглэлд тусгасан нь онцлог байв. Ж.Эрхэмсайхан багш бол “Нүүдэлчин Монгол” фестивалийн 2 удаагийн “Шилдэг бүтээл” шагналын эзэн. Тэрээр “Хулан бид хоёр” өгүүллэг, “Гэрийн ерөөл”-ийг муутуу цаасан дээр Монгол бичгээр бичиж, хуйлмал ном хэлбэрээр бүтээлүүд туурвижээ. “Үнэлж баршгүй Өв соёл” үзэсгэлэн Дархан хотын Музейд өнөөдрөөс эхлэн 3 өдөр дэлгэгдэнэ. Эрхэм Дарханчууд та бүхнийг анги, хамт олноороо хүрэлцэн ирж үндэсний өв соёл болсон монгол бичгийн гайхамшигт бүтээлүүдийг үзэж баясна уу хэмээн урьж байна.