Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ҮНСЭН ДАЛАНГИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.04.16
86 үзсэн
Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ДДЦС ТӨХК-ийн үнсэн далан салхинд хийсэж, орчны бохирдол үүсгэж байна. Уг асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах, бодлогын түвшинд ямар шийдвэр гаргах талаар санал солилцохоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөнийг шуурхай зохион байгууллаа.
Үнсийг норгох, хөрсөөр хучих ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Газар шорооны ажлыг богино хугацаанд дуусгахаар 15 машин механизм, техник ажиллаж байна. Үнсэн овоолгод хөрсөөр хучилт хийх 32,000 м² талбайгаас 22,400 м² талбайд хучилтыг хийсэн. Хучилт дууссаны дараа биологийн нөхөн сэргээлтийг гүйцэтгэнэ.
Зөвлөгөөнөөр төлөөлөгчид үнсэн даланг нүүлгэн шилжүүлэх, өөр байршилд газар олгох, хаягдал үнсийг дахин боловсруулж эргэлтэд оруулах зэрэг экологийн бохирдлыг таслан зогсоох, хүн амын эрүүл мэндийг хамгаалах хэд хэдэн хувилбарыг дэвшүүлж, санал солилцлоо. Саналуудыг нэгтгэн боловсруулж, ИТХ-ын хуралдаанаар тодорхой шийдвэр гаргана.