2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ.
Тус өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 9-11 дүгээр ангийн 15 сурагч “Шударга ёсны клубыг” байгуулж нэгдлээ. Уг клуб нь сургууль болон гэр бүлээрээ дамжуулан сурагч, эцэг эх, багш нарт авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад туслах, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээг даган мөрдөх, багшийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Мөн үеэр “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга, “Шударга ёсны клубын үйл ажиллагаа, үндсэн зарчим”-ын талаар аймгийн ХЭЗХ-ийн мэргэжилтэн Э.Хонгорзул нар танилцууллаа.



