Үргэлжлэн орсон их цаснаас үүдэн халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Дархан-Шарын гол чиглэлийн авто замын зорчих хэсэгт тогтсон цас, мөсийг цохиж цэвэрлэх ажлыг Зэвсэгт хүчний 330 дугаар анги болон 322 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран хийж гүйцэтгэж байна.
Иргэд та бүхнийг Дархан-Шарын гол чиглэлийн автозамаар анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.




