Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ХХАА-Н САЛБАРТ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН

2024.10.19
33 үзсэн

 

“Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн”-ий үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Цар тахлын хүнд хэцүү үед хүн амын хүнсний аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарах ёстойг харуулсан. Манай улсын хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарал 48 хувьтай байсан. Эх орондоо онцгой 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарьж ургуулах үйлдвэрлэх зорилт тавьсан. Өнгөрсөн 2.5 жилд энэ чиглэлд их ажил хийж, үр дүнд хүрсэн. ХХАА-н салбарт 60 хувийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж чадсанаар тариалалт нэмэгдсэн.

 

Цаашид нийт 1.1 сая га газрыг бүрэн ойжуулж ургацын хэмжээ, бүтээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Бордоондоо хувьсгал хийх ёстой. Дотооддоо шинэ төрлийн үр сортуудыг гаргах, усалгаатай газар тариалан, тэжээлийн ургамалын техникийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, хүнсний ногооны салбарыг илүү механикжуулах шаардлагатай байна. Хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн ч 90 гаруй хувийг импортлосон хэвээр байна. Иймд ногооны тариалалтыг улам эрчимтэй нэмэгдүүлэх хэрэгцээ бий. 50 га талбайд 4 улирлын хүлэмж байгуулахад Монгол улсын хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангахад ахин 200 га талбайг эргэлтэд оруулах шаардлагатай. Малын үүлдэрлэг байдлыг сүүний чиглэлээр байгуулах, нийт 200 мянган толгой сайн үүлдрийн малаар малын тоо толгойг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа юм.

Төвийн бүс бол газар тариалангийн гол бүс нутаг. ХХАА-н салбарт хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Мөн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага ч байсаар байна. Өнгөрсөн хугацаанд МУЗГ-аас 1.2 их наяд төгрөгийн дэмжлэгийг ХХАА-салбарт үзүүлж, сүү, хүнсний ногоо, улаан буудайн урамшуулал олгогдож байна.