Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хойд постны орох гарах чиглэлийн хөдөлгөөнийг хянах автомат системтэй боллоо

2024.06.10
120 үзсэн

 

Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх төслийн хүрээнд 10 төрлийн багц системийг манай аймагт нэвтрүүлж байна. Үүний нэг болох тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн системийг Дарханаас Сэлэнгэ аймаг руу гарах хойд пост дээр суурилууллаа.

Хойд Дархан хаалганы Цагдаагийн постын хажууд 2 ширхэг автомат хаалт, 2ширхэг дугаар танигч камер, дагалдах толгой компьютер зэргийг суурилуулан ашиглалтад орууллаа.

Ингэснээр Дархан-Уул аймаг руу орох гарах чиглэлийн хөдөлгөөнийг хянах, бүх төрлийн нэвтрэлттэй холбоотой тоон мэдээлэл, статистик мэдээллийг авах боломжтой болохоос гадна тээврийн хэрэгслийн татвар болон оношилгооны мэдээллийг эрх бүхий байгууллага бүрэн хянах боломжтой болж байна.

Дархан-Уул аймаг цахим аймаг болохтой холбогдуулан Дархан хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн мэдээллийн систем, гэрэлтүүлэг хог ачилтын нэгдсэн систем, түргэн цагдаа онцгойгийн байгууллагын шуурхай удирдлагын нэгдсэн систем, иргэдэд зориулсан гар утасны апп гэх мэт 10 цахим системийг нэвтрүүлэх юм.

[:]