Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд аймгийн хэмжээнд 2600 сурагч, 400 орчим багш оролцсон. Математик, мэдээлэл технологи, байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл гэсэн төрлөөр 250 шилдэг багш сурагч шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа. Ингэснээр эдгээр багш сурагчид аймгаа төлөөлөн улсын төрөлжсөн олимпиад буюу 3-ын даваанд оролцох эрхийн эзэн болж байна. Сурагчдаас онцолбол “Монгол-Оюу” сургуулийн 8-р ангийн сурагч Тэмүгэ математикийн 10-р ангийн төрөлд 100 хувийн гүйцэтгэлээр улсдаа тэргүүлсэн амжилт гаргажээ. Өнгөрсөн жил Дархан-Уул аймаг улсын төрөлжсөн олимпиадаас 19 медалийг аймагтаа авчирч байсан юм. Аймаг орон нутгийнхаа нэрийг гаргахаар улсын олимпиадад оролцохоор шалгарсан багш сурагчдад амжилт хүсье.




