Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ТӨРӨХ, НЯРАЙН ТАСАГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

2026.04.06
62 үзсэн
Эх нярайн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 149 сая төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх болон нярайн тасагт хүлээлгэн өглөө.
Төрөх тасагт: “Fetal monitor” жирэмсэн үед болон төрөх явцад ургийн зүрхний цохилтыг хянагч монитор- 10 ширхэг,
Эмгэг нярайн тасагт: Сипап аппарат-2, нярайн шарлалт хэмжигч аппарат-2, тарианы автомат шахуурга-5, дуслын автомат шахуурга-5, ньюпамп аппарат-1 ширхэг зэрэг эх нярайд нэн шаардлагатай өдөр тутмын хэрэглээний төхөөрөмжүүд багтсан байна. Төслийг дэмжсэн аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.