Төрийн албан хаагчдад ёс зүй, шударга байдал, авлигаас ангид байх хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, харилцан санал солилцох, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Авилгатай тэмцэх газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дарханы мэтгэлцээний танхим НҮТББ-аас хамтран Дархан-Уул аймгийн төрийн байгууллагуудын дунд “Төрийн албан хаагчдын мэтгэлцээний тэмцээн”-ийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Дараах байгууллагуудын албан хаагчид мэдлэг, ур чадвараараа бусдыгаа манлайлж амжилт үзүүлэв.

• Нэгдүгээр байр: Дархан сумын Засаг даргын Тамгын газар
• Хоёрдугаар байр: Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
• Гуравдугаар байр: Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хамтарсан баг
• Тусгай байр: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Тэмцээний “Шилдэг мэтгэлцэгч”-ээр Орон нутгийн өмчийн газрын Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн З.Төгөлдөр тус тус шалгарлаа.
Уг тэмцээн нь төрийн албан хаагчдын авлига болон ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдлэг, ойлголтын цар хүрээг нэмэгдүүлж, шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэх хандлагыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Мөн оролцогчдын шүүмжлэлт сэтгэлгээ, баримт нотолгоонд тулгуурлан байр сууриа илэрхийлэх чадварыг хөгжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг бататгаснаараа шинэлэг ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.



