Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА

2026.03.20
107 үзсэн
Дархан-Уул аймгийн удирдлагууд Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг өнөөдөр /2026.03.20/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар талууд харилцан санал солилцлоо. Тухайлбал эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг чадавхжуулах цахим сургалт зохион байгуулах, Энэтхэг улсын нарийн мэргэжлийн эмч нарыг Дархан хотод авчрах, тус улсын түүх соёлыг таниулах соёлын өдөрлөг зохион байгуулах, Бүгд Найрамдах Энэтхэг улсад хүүхэд залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах мөн төрийн албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг асуудлуудаар санал солилцсон юм.
Төрийн албан хаагчдын тухайд англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч эхний ээлжид 10 төрийн албан хаагчийг мэргэжил дээшлүүлэх сургалт хөтөлбөрт хамруулахаар харилцан тохиролцлоо. Аймгийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн онд төрийн албан хаагчдын англи хэлний академик мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор IELTS-ын 3 сарын хугацаат сургалтад 60 төрийн албан хаагчийг хамруулсан юм.