Орон нутагт анх удаа олон улсын стандартад нийцсэн, шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн боловсон хүчинтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох шинэ цэцэрлэгийн /VII цэцэрлэгийн өргөтгөл/ барилга Дархан-Уул аймагт нээгдлээ. Шинэ цэцэрлэг нь 100 хүүхдийн хүчин чадалтай, нийт 18 өрөө, 3 бүлэг 9 сэргээн заслын өрөө тасалгаатай ба усан засал буюу усан бассейнтай гэдгээрээ онцлог.
Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 5700 гаруй иргэн байдгаас 700 гаруй нь бага насны хүүхэд байна. Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 19 ажлын байр шинээр бий болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл мэнд, асаргаа халамж, хөгжил боловсролын цогц үйлчилгээ авах боломж бүрдэж байна.





