Дархан-Уул аймагт аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлал” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулагдаж байна. Уулзалтын хүрээнд аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, төрийн бодлого, дэмжлэг (хөнгөлөлттэй зээл, зам дагуух үйлчилгээ), тогтвортой аялал жуулчлалын төслийн танилцуулга, салбарын холбоодын үйл ажиллагаа, ухаалаг аялал жуулчлал, технологийн шийдлүүд, шинэ санаачилга, платформууд зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулгууд хийгдэж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, арилжааны банкууд, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, зочид буудал, ресторан, тээвэр, гар урлалын бизнес эрхлэгчид, аялал жуулчлал сонирхогч иргэд, малчид, залуучууд болон шинээр бизнес эхлүүлэх сонирхолтой иргэд оролцож байна.





