Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2025.05.06
18 үзсэн
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөр, бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд мод, бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа Дархан хотын Дархан захын урд талбайд эхэллээ. Үзэсгэлэн худалдаанд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6 аанб, 4 иргэн мод бутны тарьц суулгац болон мандлын цэцэг, жимс жимсгэний үр үрсэлгээ, бордоог худалдаалж байна. Мод тарихад хамгийн нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Үзэсгэлэн худалдаанд ирснээр мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн сонгох, арчлах талаар зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас авах боломжтой.
Өнгөрөгч оны байдлаар аймгийн хэмжээнд иргэн, аан 2.7 сая ширхэг тарьц суулгац ургуулан бойжуулж, мод үржүүлгийн газруудад 2.57 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдээд байна. “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллага 2020 онтой харьцуулахад 52.5 хувиар нэмэгджээ. Үзэсгэлэн энэ сарын 6, 7-ны өдрүүдэд үргэлжилнэ. Иргэн, ААНБ та бүхнийг тарих мод, бутны тарьц суулгацаа худалдан авч тариалахыг урьж байна.