Төрөөс газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлого чиглэлийн хүрээнд:
Эргэлтийн хөрөнгийн 185 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд олгоно. Дархан-Уул аймгийн хэмжээнд 180 орчим иргэн, ААН тус зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлснийг ХХААГ-аас ХХААХҮЯ-д уламжилсан. Одоогоор 20 иргэн 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
ЗГ-аас 10 мянган тонн шатахуун нөөцөлж тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгож байна. Манай аймагт 25 тонн шатахуун хуваарилагдсан. ААН-үүд 3500 төгрөгөөр гэрээлэн авч байна. Төмс, хүнсний ногооны механикжуулагч, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн зээл олгогдоно. Үрийн хөнгөлөлт үзүүлэхээр худалдан авах ажиллагаа зарлагдаад явж байна.
“Дархан-Уул аймгийн хэмжээнд 25 мянган га талбайд тариалалт хийнэ. Нийт талбайн 70 хувьд үр тариа, тэжээлийн ургамал, үлдсэнд нь төмс, хүнсний ногоо тариална. Эрх 7 хоногоос тариалалт эхэлнэ. Төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, хүнсний ногооны урамшуулал, шатахууны хөнгөлөлт зэрэг нь тариаланчдад бодит дэмжлэг болж байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна. Дархан-Уул аймгийн ХХААГ, Тариаланчдын холбоо хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнийг ХХААХҮЯ түүний харьяа байгууллагууд дэмжин оролцож нийт 10 гаруй байгууллага мэдээлэл өгч байна. Зөвлөгөөнд 50 гаруй тариаланч оролцож байна.





