Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Орхончууд төмөр замын 2 дахь нүхэн гарцаа хүлээж авлаа

2024.06.25
114 үзсэн
Дархан-Уул аймгийн Орхон суманд иргэдийн аюулгүй байдлыг нь хангасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ерөө-Орхон хоорондын замын 72-р км-т жижиг оврын автомашин зорчих зориулалттай төмөр замын нүхэн гарцыг барьж өнөөдөр /2024.06.25/ ашиглалтад орууллаа.
Тус нүхэн гарц баригдахаас өмнө иргэд төмөр замыг хөндлөн гарах зориулалтын гарц байхгүй
улмаас 25 км замыг тойрч цаг зав болон эд хөрөнгөө их зарцуулдаг байжээ. Ийнхүү нүхэн гарцтай болсноор зөгийн аж ахуй, газар тариалан эрхэлдэг иргэдийн хувьд олон давуу талууд бий болж байгаа юм.
Орхон сум нийт 3300 орчим хүн амтай 920 орчим өрхтэй. Үүнээс 90 хувь нь тус замаар зорчих юм.
Тус ажлыг 2024.06.19-25-ны өдрүүдэд УБТЗ-ын ЗЗМС, Замын 1-р ангийн ажилтнууд
хамтран хийж гүйцэтгэсэн байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн Орхон суманд төмөр замын 2 нүхэн гарц барьж ашиглалтад оруулжээ.

[:]