Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

НЭН ШААРДЛАГАТАЙ ТЕХНИКИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2026.01.31
86 үзсэн
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан Дархан-Уул аймагт нэн шаардлагатай зам засварлах, тэгшлэх зориулалттай автогрэйдер болон 50 тонн шатахууны асуудлыг шийдвэрлэж, өнөөдөр УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар хүлээлгэн өглөө. Тус техник нь цасанд боогдсон зам талбайг чөлөөлөх, малчдын хотруу зам гаргах, орц гарц нээхээс гадна хаврын шар усны үерийн үед далан шуудуу гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж буй УИХ, Засгийн газрын гишүүдэд нийт Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.