МСБХ, Дархан-Уул аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2026 оны “U17 өсвөр үеийн сагсанбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 3 дахь жилдээ Дархан хотод зохион байгуулж байна. Тэмцээнд эмэгтэй 17, эрэгтэй 45 нийт 62 багийн 800 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тоглолтууд 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 22-ныг хүртэл Дархан Юнайтед Арена, Биеийн тамир спортын газрын заалуудаар явагдана. Тэмцээнийг “Дархан Нэхий” ХК 18 дахь жилдээ ивээн тэтгэн ажиллаж байна. Нийт баг тамирчдадаа амжилт хүсье.





