Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ЭХ ОРОНЧ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнд Дарханчууд 2 дахь жилдээ нэгдэж байна. 2025 онд “Эх оронч Дарханчууд” аяныг зохион байгуулсан бол энэ онд “МОНГОЛ ЭР ХҮН” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын нийт хүн амын 49 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн тогтвортой байдал, нийгэм болон улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг бодлогоор дэмжих шаардлагатай гэж бодлого тодорхойлогчид үзэж байна.

Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагааг илүү оновчтой, системтэй хэрэгжүүлэх, тэдний нийгмийн манлайллыг дэмжих, эрэгтэйчүүдийн оролцоотойгоор хүн амын амьдралын чанарыг сайжруулахыг зорьж байгаагийн илрэл бол “Монгол эр хүн” зорилтот төсөл юм. Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-аас төслийг энэ оныг дуустал эрхлэн зохион байгуулна. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.




