Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТСЭН ЭРХМҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025.05.02
24 үзсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар зарлигаар Монгол Улсын Гавьяат цол хүртсэн эрхэм гавьяатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн”, Дархан-Уул аймгийн Хүндэт иргэн Ренчингийн Батжаргал:
Р.Батжаргал нь 2009-2020 он хүртэл Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын даргаар ажиллах хугацаанд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны аймаг нийслэлийн Боловсрол соёл урлагийн газрын ажлын үр дүнгийн үзүүлэлтээр 2009-2012 онуудад улсад 4 дараалан тэргүүлж, 2013-2018 онуудад II-V байрт шалгарч системийн хэмжээнд тогтвортой амжилт үзүүлсэн байна.
Мөн түүний “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багш” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны “Шилдэг 9 хөтөлбөр”-ийн нэгээр шалгарч байжээ.
Монгол Улсын “Урлагийн гавьяат зүтгэлтэн” Мижиддоржийн Цогт:
Монгол Улсын “Урлагийн гавьяат зүтгэлтэн” Залуучууд театрын ерөнхий найруулагч М.Цогт нь мэргэжлийн урлагийн байгууллагад 40 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа Монгол Улсын театрын урлагийг орон нутагт хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрыг Монгол Улсын тэргүүлэх театруудын нэг болгохын төлөө бүхий л авьяас чадвар, мэдлэг боловсрол, амьдралаа зориулсан театрын урлагийн нэрт зүтгэлтэн юм.
Монгол Улсын “Гавьяат багш” Лувсандагвын Сувданчимэг:
Л.Сувданчимэг нь улсад 39 жил, боловсролын салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажилласан байгууллага бүртээ шинийг санаачилж, эвсэг хамт олон, стандартын шаардлага хангасан орчныг бүрдүүлж ажилладаг шилдэг менежерийн нэг юм. Тэрээр “Гавьяат багш” цолыг хүртсэн Дархан-Уул аймгийн анхны сөб-ын багш юм.
Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б. Азжаргал, болон аймгийн удирдлагууд хүндэт эрхмүүдийн гэр бүл, үр хүүхэд, хамт олон хүндэтгэл үзүүлж баярыг хуваалцлаа.