Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баясгалан өөрийн сонгогдсон тойрог буюу Дархан сумын Малчин багийн Ноён Хонгор, Цагаан нуур, Хүйтний гол, 8-р бригад, Зулзагын гол, Карьер, Бэрхийн өвөр, ЦҮФ, 3-н шар, Дархан хоёр хэсгийн мал бүхийн иргэд малчин өрхүүдээр тойрч өвөлжилт хаваржилттай танилцлаа. Энэ үеэр төлөөлөгч Б.Баясгалан малчдад хувийн зүгээс 10 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлж мөн цагаан сарын баярыг тохиолдуулан гарын бэлэг гардууллаа.




