Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЕБ-ЫН СУРГУУЛИУДАД ОРОС ХЭЛНИЙ ТАНХИМ БАЙГУУЛНА

2026.03.20
93 үзсэн
Аймгийн засаг дарга Б.Азжаргал болон холбогдох төлөөллүүд ОХУ-аас Монгол Улсын Дархан-Уул аймагт суух Ерөнхий консул Артём Валерьевич Огановтай албан ёсны танилцах уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Дархан-Уул аймаг ОХУ хоорондын ах дуу найрамдалт харилцааны хүрээнд Ерөнхий консул Артём Валерьевич Оганов эдийн засаг, аж үйлдвэр, соёл урлаг, боловсрол эрүүл мэнд зэрэг бүхий л чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хамтын ажиллагааны эхлэл болгож боловсролын салбарт хүүхэд залуусын Орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБ-ын 2 сургуулийг сонгон Орос хэлний танхим байгуулахаар харилцан тохиролцлоо. Аймгийн Засаг даргын зүгээс ОХУ-аас Дархан хотод ажиллаж амьдарч буй иргэдийн нийгэм, эрх зүйн асуудлалд анхаарал хандуулахаа уламжлаад нийт Дарханчуудынхаа өмнөөс цаашдын ажилд нь амжилт хүслээ. Энэ онд олон чуулга уулзалт, формууд Дархан хотод зохион байгуулагдана. Мөн Дархан хотын Эдийн Засаг соёлын өдрүүд ирэх 5-р сард ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотод зохион байгуулагдах юм.