Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2025.04.29
23 үзсэн
Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн өндөрлөж шилдгүүдээ шалгарууллаа. Хоёр өдрийн турш сурагчид тэсвэр хатуужил, хурд хүчээ сорин өрсөлдөж нийт дүнгээр
-Тэргүүн байранд Оюуны ирээдүй сургуулийн баг
-Дэд байранд 16-р сургуулийн баг
-Гутгаар байранд Орхон сумын 8-р сургуулийн багууд тус тус шалгарлаа.
Аймгийн Засаг дарга шагналт байранд шалгарсан сурагчдад зулзагын голын зусланд 3 хоног амрах эрх, Өргөө кино театрт кино үзэх эрхээр урамшууллаа. Тэргүүлсэн багуудаас шалгарсан сурагчид Улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох юм. Тэмцээнд 14 төрөлд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБ-ын 13 сургуулийн 140 сурагч оролцлоо.