Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ТАМИРЧИН, ДАРХАНЫ ХҮҮГЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025.06.23
421 үзсэн
Унгар улсын Будафешт хотноо зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Жудо бөхийн төрөлд амжилттай оролцож 60кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Дарханы хүү Кадербекын Ёолкод хүндэтгэл үзүүллээ.
Өдгөө 24 настай залуу тамирчин тэрээр анхны орсон ДАШТ-сээ ийнхүү хүрэл медаль хүртсэн нь Монголын Жудо бөхийн шигшээ багийн дэлхийн аваргын 32 дахь медаль, түүний дотор 19 дэх хүрэл медаль юм.
Түүний анхны багш бол Дархан-Уул аймагт 2009 оноос хойш хоёргүй сэтгэл, тууштай зүтгэлээр шавь нараа дасгалжуулж буй спортын мастер Д.Балжинням юм.
Аймгийн удирдлагууд хүрэл медальт тамирчинд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ 3 сая төгрөг талархлын хамт гардуулсан бол Дархан хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож хувь нэмрээ оруулж яваа “Оргил Таур” ХХК-ын зүгээс баяр хүргэж Кадербекын Ёолк болон дасгалжуулагч багш спортын мастер Д.Балжинням нарт тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа.
Монголын Жудогийн бахархал, эх орныхоо нэрийг дэлхийд дуурьсгаж яваа К.Ёолк танд нийт Дарханчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.