Глобаль сангийн дэмжлэгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сан, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтарсан 17 мэргэшсэн олон улсын зөвлөх хөндлөнгийн үнэлгээний баг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэр АЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Мөнхбаатар, Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Мөнхбат нартай уулзалт хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, бодлого төлөвлөлт, санхүүжилтийн талаар санал солилцлоо. Өнөөдөр үнэлгээний баг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасаг,/диспансер/, ХДХВ, ДОХ-ийн кабинетад ажиллаж, эмчилгээ даван туулагч нартай ярилцлага хийх юм.





