Дархан сумын 4-р багт, Монгол Алтын уулзвараас- Төмөр зам хүртэлх авто замыг Дархан хотыг үүсгэн байгуулагч, Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит гудамж болгон тохижилтын ажил дуусаж албан ёсоор нээгдлээ.
Уг зам нь 1.2 км урт, ногоон байгууламж, амрах хэсэг, олон улсын стандартын шаардлага хангасан явган болон дугуйн замтай. Явган замын 100 метр хэсэг нь Монголдоо анх удаа доороосоо халдаг технологиор хийгдсэн. Ингэснээр өвлийн улиралд хөлдөхгүй, халтиргаа гулгаа үүсэхгүй байх юм.
Уг замын бүтээн байгуулалтыг дэмжин ажилласан Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон гүйцэтгэгч “Цахимбар Инженеринг ХХК”-н хамт олонд нийт Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Энэхүү зам тохижилтын ажил нь иргэдийн ая тухтай амьдрах орчин, хотын хөгжил, бүтээн байгуулалтын шинэ жишиг болж буйг аймгийн удирдлагууд онцоллоо.



