Тус төв /цэцэрлэг/ ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт хүүхдүүд өөрсдийн хөгжлийн онцлогт тохирсон орчин нөхцөлд боловсролын тэгш үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
Дархан-Уул аймгийн нийт хүн амын 38.5 мянган нь 0-18 хүртэлх насны хүүхдүүд байгаагийн 526 нь 2-18 насны тусгай хэрэгцээт хүүхдүүд байна.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 317 нь ЕБС, СӨБ-д хамрагддаг харин 209 хүүхэд боловсролын ямар нэг үйлчилгээ авах боломжгүй гэрээр байдаг гэсэн судалгаа байна.




