Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал-шийдэл” форумыг зохион байгуулж байна

2024.03.12
114 үзсэн
Орон нутаг дахь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүртээмж, сургалтын орчин, нөхцөл, хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамж, хоол хүнсний чанар хүртээмжийг сайжруулах, тулгамдаж буй асуудлаар хамтын шийдэлд хүрэх зорилгоор “Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал-шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Манай аймагт төрийн болон хувийн өмчит 40 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. СӨБ-ийн хүртээмж, хамрагдалт 90 хувьтай байна. Харин одоо хамгийн чухалчлах асуудал бол хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулах, багш нарыг чадавхжуулах, хүүхэд хөгжлийн хичээлийн чанарт анхаарах шаардлагатай гэж тал талын төлөөлөгчид үзэж байна.
Тус форумыг Европын холбооны санхүүжилттэй “НАЙРАМДАЛ” төслийн дэмжлэгээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн БШУГазар хамтран зохион байгуулж байна.