Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨД ӨВС НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

0202.08.12
75 үзсэн
Дархан-Уул аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
Үүнд:
1. Иргэн:
✓ Иргэний үнэмлэхний хуулбар;
✓ Оршин суугаа газрын тодорхойлолт;
✓ Гарал үүслийн бичиг;
✓ Мал амьтны гаралтай халдварт өвчин тархаагүй бүс нутгаас бэлтгэсэн тодорхойлолт;
✓ Ажиллах хүн, хүч, техникийн мэдээлэл, урд бэлтгэж байсан туршлага;
✓ Ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх график төлөвлөгөө;
✓ Техникийн тодорхойлолтод заасан стандарт, чанарын үзүүлэлт;
✓ Техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэх үнийн санал;
2. Аж ахуйн нэгж, байгууллага:
✓ Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
✓ Байгууллагын ерөнхий танилцуулга
✓ Гарал үүслийн бичиг
✓ Мал амьтны гаралтай халдварт өвчин тархаагүй бүс нутгаас бэлтгэсэн тодорхойлолт;
✓ Ажиллах хүн, хүч, техникийн мэдээлэл, урд бэлтгэж байсан туршлага;
✓ Ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх график төлөвлөгөө;
✓ Техникийн тодорхойлолтод заасан стандарт, чанарын үзүүлэлт;
✓ Техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэх үнийн санал;
Сонирхсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага холбогдох материалыг 2025 оны 08 дугээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Дархан юнайтед арена 2 давхар 206 тоот.