Дархан их дэлгүүрийн эзэмшлийн талбайн хогийн цэг дүүрч, ил задгай хаясан хог хаврын салхи шуурганд хийсэж улмаар хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөдөг Спортын ордон, Соёл амралтын хүрээлэнгийн талбай руу орж орчны бохирдол үүсгэж байгааг 14-р багийн иргэд олон нийт удаан хугацаанд хөндөж байна. Аймгийн захирагчийн ажлын албанаас тус хогийн цэгийг нүүлгэх, хогийг тогтмол ачуулах шаардлагатай талаар 2025 оноос тус байгууллагын удирдлагуудад удаа дараа албан бичгээр хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна.
Зам дагуу байрладаг тус хогийн цэгт автомашинтай иргэд унтраагүй тамхины иш хаяснаас гал алдсан тохиолдол ч гарчээ.
Иймд аймгийн Захирагчийн орлогч Я.Бат-Очир, Захирагчийн ажлын алба, 14-р багийн иргэдийн нийтийн хурал, багийн Засаг дарга нар өнөөдөр тус байгууллагын төлөөллүүдтэй биечлэн уулзаж энэ сарын 24-ний өдөр буюу баасан гариг гэхэд хогийн цэгийг аюулгүй талбайд нүүлгэсэн байх шаардлага тавилаа.





