Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ 2 ДАХЬ ЭХ ҮҮСВЭРИЙГ БАРЬЖ БАЙГУУЛАХААР ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЖ БАЙНА

2026.02.27
76 үзсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Дархан-Уул аймагт хийсэн айлчлалын үеэр Гангийн цогцолбор болон Дархан хотын хоёр дахь эх үүсвэрийг барьж байгуулах асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөллүүдийн хамт гангийн цогцолбор болон хоёр дахь эх үүсвэрийг барихаар төлөвлөж буй байршлуудад газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, цаашдын зохион байгуулалт, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг нэгтгэлээ. Гангийн цогцолбор болон хоёр дахь эх үүсвэрийг барих газрыг эхний ээлжид орон нутгийн тусгай хэрэгцээнд авч аймаг сумын ИТХ-аар оруулж хэлэлцэх юм. Дараагаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хүсэлтийг уламжлахаар төлөвлөн ажиллаж байна.