Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөл өнөөдөр /2026.03.21/ Дархан-Уул аймагт аймагт ажиллаж байна. Албаны төлөөллийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар ярилцан, яамнаас заавар зөвлөгөө өглөө. Салбар яамны төлөөлөл үдээс хойш Дархан-Уул аймгийн холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан сургалт, танилцуулга хийнэ. Мөн Дархан-Уул аймагт гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, бүтээн байгуулалттай танилцана.





