Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Бүтэц, зохион байгуулалт

2022.05.11
77 үзсэн

 

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2008.12.24-ны өдрийн 67 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймгийн засаг даргын Тамгын газар нь “Хяналт-шинжилгээ үнэлгээний тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2011.10.19-ны өдрийн 296 дугаар тогтоолоор аймгийн ЗДТГ-ын даргын шууд удирдлага дор ажиллаж эхэлсэн.

 Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” болон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Б/109 дүгээр захирамж, аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/85 дугаар тушаалаар    аймгийн ЗДТГ-ын бүтцэд “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс” байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 тогтоолоор “Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс” байгуулагдан дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн гэсэн бүтэц орон тоогоор  ажиллаж байна.
Зураг 1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн бүтэц          
  

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь нутгийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг чиглүүлж ажиллах үндсэн үүрэг бүхий Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын нэгж байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга нь ЗДТГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, ажилтнуудтайгаа “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.