Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Батлан хамгаалах яамнаас дэвшүүлсэн “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”- ийн хүрээнд эх орноо хайрлан хамгаалах, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, эх оронч, үндэсний ухамсар, бахархалтай иргэнийг төлөвшүүлэх “Батлан хамгаалах үйлсэд оюутан залуус” төсөл орон нутагт хэрэгжиж байна. Өнөөдөр төслийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас Дархан-Уул аймгийн их дээд сургуулийн оюутан залууст Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, эх орны үнэ цэн, үндэсний бахархал гэж юу зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл танилцуулж, холбогдох хууль эрх зүйн мэдээлэл өгч байна. Үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ толилуулна.





