Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Ахмадын баяр-2025” дуун цэнгүүн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дархан Юнайтед аренад амжилттай зохион байгуулагдлаа.
Дуун цэнгүүнд Дархан-Уул аймгийн 2500 гаруй ахмадууд цуглаж нэгэн үдшийг хамтдаа гайхалтай өнгөрөөлөө.
Тус цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Д.Энхзул, Ж.Уранчимэг, Л.Чаминчулуун, Б.Батболд, Б.Батбаатар, Б.Сийлэгмаа нар уригдан хүрэлцэн ирж, сонгодог болон ардын дуу, уран бүтээлээрээ ахмадууддаа бэлэг барилаа.
Мөн Залуучууд театрын уран бүтээлч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэтулга, Соронзонболд, Б.Бат-Эрдэнэ, П.Одонтунгалаг, Н.Ариунтуяа, дуучин С.Сүхбат, Н.Бадрангуйхурц нар ая дуугаа өргөж, Дарханы “Sway dance” бүжгийн академийн ахмад бүжигчид 6 төрөл жанрыг илэрхийлсэн бүжгийн мэндчилгээ дэвшүүлж, цэнгүүнийг улам өнгөлөг болголоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал нийт ахмадууддаа баярын мэнд дэвшүүлээд ахмадын баярын энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа мэдэгдлээ.
Мобиком болон МҮХАҮТ-ын гишүүн:
Lily laundry
Данс Дүүрэн ХХК
Үжин төгөл ХХК Билэг дэлгүүр
Soft Yak
Хүмүүнлэг Их Сургууль
Eco life Mongolia Mesgi
Дархан нэхий
Дархан савхи
Анжел Фэлтинг ХХК
Мөнх Ундрам хүнс ХХК
Bee pharm ХХК-ууд 30 гаруй гарын бэлэг бэлдэн ахмадууддаа азын сугалааг зохион байгууллаа. Мөн супер шагнал болох гар утасны эзнийг Remix компани ивээн тэтгэж оролцлоо. Та бүхэндээ ахмадуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Дуун цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргалтай урт удаан наслахын ерөөл өргөн дэвшүүлье.



