Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн ээлжит 10-р хуралдаанаар Дархан-Уул аймгийн 2026 оны төсөв нийт 81.7 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр батлагдлаа.
Ирэх онд Шарын гол суманд хийгдэх үерийн далангийн ажлаас бусдаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ ажил хийгдэхгүй. Өнгөрсөн оны УТХО-тай ажлууд үргэлжилнэ.
Мөн 2026 онд төрийн албан хаагчдын тоог цомхотгохгүй, орон нутгийн нэмэгдлийг хэвээр олгоно.
2026 оны төсвийг салбараар нь авч үзвэл:
43 хувийг боловсролын салбарт,
11 хувийг эрүүл мэндийн салбарт,
28 хувийг дэд бүтэц, зам тээврийн салбарт,
3 хувийг нийгмийн салбарт,
1 хувийг хууль эрх зүйн салбарт,
11 хувийг төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажилд тус тус зарцуулахаар төлөвлөн баталлаа.




