Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн Монгол ардын нам, Ардчилсан намаас Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад шаардлага хангасан тул нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тогтоолыг өнөөдөр /2026.04.24/ намын төлөөллүүдэд гардуулан өглөө. Нөхөн сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хонгор суманд болно.




