Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Аймгийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ур чадвар”-ын уралдаанд 50 гаруй тогооч оролцож мэргэжлийн ур чадвараа сорилоо

2023.04.23
105 үзсэн

Монголын тогооч нарын холбоо болон Дархан-Уул аймаг дахь тогооч нарын холбоо байгуулагдсаны 30 жилийн ой, Дархан хотын Худалдаа, нийтийн хоолны трестийн дарга асан Монгол улсын зөвлөх инженер, Монгол улсын мастер тогооч Ч.Зунгарайн нэрэмжит “Аймгийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ур чадварын уралдаан”-ыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын тогооч нарын холбоо, аймгийн тогооч мастеруудын холбоо хамтран зохион байгуулсан юм.

Уралдаанд аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтан, ажиллагсдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, хоолны шим тэжээл, чанар аюулгүй байдлыг хангуулах, тогооч нар харилцан суралцаж, туршлага солилцох, залуу тогооч нарыг хөгжүүлэх зорилгоор үйлдвэр албан байгууллагын дэргэдэх болон цэцэрлэг сургууль, эмнэлэг, сувиллын цайны газрын тогооч нар оролцлоо.