“ОД ЦОГЦОЛБОР” СУРГУУЛИЙН 26 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР БОЛЛОО

Нийтэлсэн: 23-09-01 10:51
Өнөөдөр /2023.09.01/ хичээлийн шинэ жилийн баярын өдөр Дархан-Уул аймгийн Улсын тэргүүний “Од” цогцолбор сургууль шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг нэгдсэн байдлаар “Дархан-50” цогцолборт хийлээ.
Энэ хичээлийн жил Од цогцолбор сургууль нь 3 хичээлийн байрандаа нийт 114 бүлгийн 4274 сурагчдад боловсролын үйлчилгээг үзүүлэхээр 160 багш 58 ажиллаж байна.
2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийг 12-р ангийн 5 бүлгийн 156 сурагч амжилттай суралцан төгссөн бол шинээр 1-р ангид 11 бүлэгт 435 сурагч элсэн суралцахад бэлэн болоод байна.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Жавхлан, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Аймгийн БШУГ-ын дарга Буянтогтох нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.
“Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд 9 сард багтаад тус сургуулийн сурагчдын ширээ сандлыг солих, 2023-2024 оны хичээлийн жилд урлаг спортын аль нэг заалыг шинэчлэх ажлыг хийнэ гэж Аймгийн Засаг дарга хүүхэд багачууддаа дуулгалаа.
;

Холбоо барих

Нутгийн удирдлагын ордон, Бурхантын хөндийн гудамж, Дархан 45059, Монгол Улс

Утас: 7037-7121, 7037-3703

Факс: 7037-7121

Цахим шуудан: info@darkhan.gov.mn

  • Засаг дарга
  • Тамгын газар
  • Аймгийн тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Хууль эрх зүй
  • Ил тод байдал
2022© Бүх эрх хуулиар хамгаалагдсан