100 ХҮҮХДЭД СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ОЛГОЛОО

Нийтэлсэн: 23-08-30 08:21
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын санаачилгаар олон хүүхэдтэй зорилтот бүлгийн айл өрхийн сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл олгох зардлыг аймгаас шийдвэрлэн орон нутгийн үйлдвэрлэгч Шүтэн-Уул ХХК-д захиалга өгөн 4-өөс дээш хүүхэд нь ЕБС-д суралцаж байгаа өрхийн 100 хүүхдэд сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас олголоо.
Дархан-Уул аймаг 2021 оноос эхлэн жил бүрийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд багачуудын эрхийг хангах, нийгмийн тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах ажил арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаагийн нэг нь өнөөдрийн үйл ажиллагаа юм.
;

Холбоо барих

Нутгийн удирдлагын ордон, Бурхантын хөндийн гудамж, Дархан 45059, Монгол Улс

Утас: 7037-7121, 7037-3703

Факс: 7037-7121

Цахим шуудан: info@darkhan.gov.mn

  • Засаг дарга
  • Тамгын газар
  • Аймгийн тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Хууль эрх зүй
  • Ил тод байдал
2022© Бүх эрх хуулиар хамгаалагдсан