Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хотын түүх

Дархан хот (ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠬᠣᠲᠠ) – Дархан-Уул аймгийн төв, Монгол улсын стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой, аж үйлдвэрийн томоохон төв хот юм. Нийслэл хотоос 222 км зайд орших бөгөөд тууш болон төмөр замаар Улаанбаатар хот, улсынхаа хоёр хөрш оронтой холбогдсон байдаг.

Дархан хот нь Шинэ Дархан хот болон Хуучин Дархан хот гэсэн хоёр хэсэгт хуваагддаг ба Монгол улсын хоёр хэсэгтэй гурван том хотын нэг юм.

Дархан хотод сүүлийн жилүүдэд Монгол улсдаа хамгийн томоохонд тооцогдох бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа бөгөөд хөрш зэргэлдээх Сүхбаатар хот, Эрдэнэт хот, Улаанбаатар хот зэрэг хотуудаас шинээр Дархан хотод шилжин ирж буй хүн амд онцгой санал тавьж буй. Дархан хот хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркийг шинэчилж өргөтгөсөн ба 2017 онд хүүхэд залуучуудад хамгийн ээлтэй дэлхийн топ хотуудын нэг болсон байдаг. Дархан хотод тээврийн үйлчилгээний таксиний үйлчилгээг арван компани, нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчилдэг гурван компани хангадаг. Дархан хот Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаартай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо, гүүрэн гарц, төмөр зам, автозам зэрэг дэд бүтэц сайтай Монгол улсын хоёр дахь нийслэл хэмээгддэг хот юм.

Дархан хотын үүсэл:

Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот УлсБолгарПольшУнгарЧехословакЗүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан.

Засаг захиргааны хуваарь:

Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум (Дархан, Хонгор, Шарын гол, Орхон), 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэж 2 хэсэгт хуваадаг.

Сүлд дуу:

Ая Д.Лувсаншарав (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин)

Үг Д.Пүрэвдорж (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт)

Хамгийн сайхан хот

Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд
Үүрийн цагаан цолмон гялбааж
Үйлдвэр уурхайн яндан хүжлэх
Үлгэрийн сайхан хот байдаг юм.
Орд харш нь өдөржин ургаж
Одод гадаа нь шөнөжин хотолж
Өргөн саруул хаяа нь тэлсэн
Өглөөн сайхан хот байдаг юм.
Ханийн сайн найрсан цуглаж
Хамтран бүтээж амьдран суусан
Хаврын нуур шиг жаргал дэлгэр
Хамгийн сайхан хот байдаг юм.
Ахан дүүсийн өлзийт гараар
Анхны чулууг нь өргөн тавьсан
Нарлаг Монголын энэ хотыг
Найрамдлын Дархан гэдэг юм.

Сүлд тэмдэг:

Эмблем түүнийг хэрэглэх журмыг анх Хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүдийн 1974 оны 95-р тогтоолоор баталсан бөгөөд “Хаан бугуйвч” бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг юм. “Хаан бугуйвч” нь найрамдан эвлэлдэхийн утгыг бэлэгдсэн ардын хээний дурсгалт зүйл болно.

Газар зүй:

Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.

Түүх, соёлын дурсгалт газрууд:

Төмөртэй хүннү булш

Дархан хотын Төмөртэй уулын шувтрах үзүүрт Хүннү нарын булш байсныг 1946 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников анх илрүүлсэн. Дараа нь 1969 онд Х.Пэрлээ, Ю.С.Гришин нар судалж 6 булшийг малтан шинжилж, үр дүнг нь нийтэлсэн. Булшнаас гарсан эд зүйлс хүний яс, үйсэн савны үлдэгдэл, төмөр эдлэлийн хэлтэрхий, малын яс, цүлхэм бөөртэй ваар савнууд, даавуу болон эсгийний өөдөс, сурны тасархай. Судлаачид эдгээр булшийг Нийтийн Тооллын Өмнөх 21-р зууны үед хамааруулж үзсэн.

Шарын голын зосон зураг

Дархан хотоос хойш 25 км-т орших Цагаан нуураас зүүн тийш хясаалан тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедици анх олж илрүүлсэн[2].

Бат-Амгалан

Бичигт хошууны Хүйтэний голын бичээс

Энэ нь монгол, дөрвөлжин 2 бичгийн дурсгал бөгөөд Дархан хотоос зүүн хойт зүгт 70км-т Хүйтэний голын бичигт хошуу хэмээх газар байдаг. Бичээсүүдийг анх 1981 онд Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, А.Очир нар илрүүлсэн. Монгол бичээс нь нэлээд баларсан боловч ерөнхий тоймыг нь гаргаж тайлсан, бичгийн хэлбэр нь 12-14-р зуунд холбогдоно гэж үзсэн. Дөрвөлжин бичиг нь бүрэн тайлагдаагүй боловч 17-р зуунаас хойших үеийн шашин мөргөлийн утгатай хэмээн үзсэн бөгөөд Монгол нутгийн хаднаас анх удаа илэрсэн ховор дурсгалд тооцжээ.

Бусад:

  • Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссын ” Орон нутгийн хамгийн сайн санаачлага”-аар өргөмжлөгдсөн ” Морин хуур” цогцолбор
  • Бурхантай уул
  • Төмөр замчдын хөшөө
  • Аавын гутал

Аавын гутал хэмээх 5 настай хүүгийн энэхүү хөшөө нь Дарханчуудын үр удмаас улсдаа төдийгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан суут эрдэмтэн мэргэд, спорт урлагийн алдартнууд олон арваараа төрөн гарахыг бэлэгддэг бөгөөд хөшөөг 2006 онд хот байгуулагдсан өдөр буюу 10 сарын 17-ны өдөр хүлээн авсан байна.

  • Монгол гутал хөшөө
  • Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн
  • Найрамдлын Дархан тэмдэг хөшөө
  • Дүүжин гүүр
  • Мөн Дархан хотод улсдаа хэмжээгээ 3т орох /1т Улсын их дэлгүүр, 2т Улаанбаатар их дэлгүүр/ Дархан их дэлгүүр бий.
    • Дархан Улаанбаатарын чиглэлийг засмал зам дагуу Дарханаас 20 км
  • Дархан хаалга
    • Дархан Сэлэнгийн засмал зам дагуу Дарханаас 10 км

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Засаг даргын Тамгын газар
Төрийн Захиргаа удирдлагын хэлтэс
Ахлах мэргэжилтэн: А.Сувд-Эрдэнэ
203 тоот Утас: 7037-3778