Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 үйлдвэрлэгдсэн, 2024 онд Монгол улсад орж ирсэн Toyota Aqua маркийн 5 ширхэг автомашиныг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардууллаа. Автомашинтай болсноор өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа багуудын ахмадууд, нярай, хэвтрийн дэглэмтэй иргэдэд гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.
Өнгөрсөн удаад тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг Эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн юм. Эдгээр ажлыг дэмжин ажилласан “Эрүүл мэндийн яам” болон Сангийн сайд Б.Жавхлан танд нийт Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.