Яг одоо Дархан хотын төв талбайд “Европын өдөрлөг 2026” арга хэмжээ болж байна.
Өдөрлөг арга хэмжээнд Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, УИХ-н гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-н гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал, Европын холбооны 17 улсын хүндэт Элчин сайд болон Өргөмжит консул нар оролцлоо.


Энэхүү өдөрлөгөөр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, соёл урлагын тоглолтууд, европ бүтээгдэхүүн, Монгол Улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд болон боловсролын тэтгэлэг боломжуудыг танилцуулах зэрэг олон олон сонирхолтой үйл ажиллагаанууд болох юм.
Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Дарханчууд та бүхнийг урьж байна.







