Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ 2026 ОНД САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

2026.03.16
26 үзсэн

Авлигатай тэмцэх газраас жил бүр хараат бус, мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж “Шударга байдлын үнэлгээ”-г хийлгэдэг. 2025 оны үнэлгээгээр Дархан-Уул аймгийн хувьд “Дотоод шударга байдлын үнэлгээ” 6.7 оноогоор өсөж 87.5, “Бодлогод оролцогчдын үнэлгээ” 5.3 оноогоор өсөж 61.7 болсон байна. “Гадаад шударга байдлын үнэлгээ” 15.7 оноогоор буурч 53.9 болсон бөгөөд нийт үнэлгээ өмнөх оноос 1.2 оноогоор буурч 67.7 оноо авчээ.

Иймд аймгийн хэмжээнд “Шударга байдлын үнэлгээ”-г сайжруулах зорилгоор “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын шударга байдлын үнэлгээг 2026 онд сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г жишиг болгон баталсан. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд энэхүү жишиг төлөвлөгөөнд тулгуурлан өөрийн байгууллагын онцлогт нийцсэн “Шударга байдлын үнэлгээ”-г сайжруулах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх 6 сарын аяныг зарлаад байна.

Таны хөтөч PDF файлуудыг харуулахгүй байна. PDF-г энд дарж татаж аваарай.