Засаг даргын тамгын газрын дарга

Нийтэлсэн: 22-05-10 08:45
Засаг даргын тамгын газрын дарга

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА  

О.ХҮРЭЛЧУЛУУН 

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн чиг үүрэг:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйл:

  1. Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах;
  2. Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;
  3. Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
  4. Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
  5. Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
  6. Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
  7. Тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх;
  8. Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь 6 хэлтэс, нэг штаб, нэг тасаг, 2 төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/28 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж бүтцийн нэгж нь хэлтэс, тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжлтнээс бүрдэнэ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц

 

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР: 7037-7323, 99234243

Шуудангийн хаяг: 45059 Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг, Бурхантын гудамж

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/Darkhan.ZDTG

 

Холбоо барих

Нутгийн удирдлагын ордон, Бурхантын хөндийн гудамж, Дархан 45059, Монгол Улс

Утас: 7037-7121, 7037-3703

Факс: 7037-7121

Цахим шуудан: info@darkhan.gov.mn

  • Засаг дарга
  • Тамгын газар
  • Аймгийн тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Хууль эрх зүй
  • Ил тод байдал
2022© Бүх эрх хуулиар хамгаалагдсан